Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №4: ШҮҮХИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №4: ШҮҮХИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

2020-04-09   |   Админ   |  

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулж буй “СОНСДОГ ШҮҮХ” подкастын дөрөв дэх дугаар та бүхэнд хүрч байна.

     Сонсдог шүүх подкастыг энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгж болон хуульч, өмгөөлөгч нарт зориулан шүүхээр үйлчлүүлэхдээ мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан онлайнаар шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны явц, шийдэлтэй шууд танилцах (www.livecourt.mn) болон шүүхүүдэд хэрэгжиж буй, мөн шинээр хэрэгжүүлэн эхэлж буй цахим системүүдийн талаарх мэдээллийг хүргэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн болон Мэдээлэл технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа нарыг зочноор урьж “Шүүхийн цахим үйлчилгээ”-ний талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.

     Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт

 

Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt

 

Сонсох линк:

soundcloud: https://soundcloud.com/appellate-court/track-4

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: https://anchor.fm/appellate-court/episodes/04---ecipbs