Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №1: ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №1: ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ

2020-02-04   |   Админ   |  

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс иргэд, хуульч, эрх зүйч нарт зориулан захиргааны хэргийн шүүх болон шүүхийн онцлог, мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлуудын талаар мэдээлэл өгөх зорилго бүхий “Сонсдог шүүх” подкастыг Ерөнхий шүүгчийн санаачлагаар  эрхлэн гаргахаар санаачилан ажиллаж байна.

     Манай подкастын эхний дугаарын зочноор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар болон шүүгч Д.Баатархүү нар уригдаж, “Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, онцлогийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.

Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт 

Сонсох линк:

soundcloud: https://soundcloud.com/appellate-court/track-1

castbox:  https://castbox.fm/ch/2608560

anchor:  https://anchor.fm/appellate-court/episodes/1-eakbie/a-a1dd4ns

 

Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt