Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-01-14

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-01-14

2020-01-10   |   Админ   |   73   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Мягмар гараг

10.30 цагаас

1. Д.Майдригийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү

13.30 цагаас

2. “Апро” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

3. “Ньюстандарт ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0586 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

4. А.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,  Монгол Улсын Их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

5. Г.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

6. “Монгол тэмүүлэлийн эцэг эх” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0791 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

15.30 цагаас

7. “Сор-Алтай” ХХК, “Тайж язгуур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, тус сургуулийн Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 128/ШЗ2019/9271 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

8. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2020/0233 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/0107 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Голден дрийм” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

10. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 120/ШЗ2020/0007 дугаар захирамжийг нэхэмжлэгч Х.Дэлгэрбаярын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

11. “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Цэдэндамбад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0603 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн