Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-01-02

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-01-02

2019-12-27   |   Админ   |   170   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Д.Даваамагсар, Л.Жамъянсүрэн, М.Соёлоо, Ш.Нэмэхбаяр, Н.Эрдэнэбаяр, Ж.Баасангарьд, Г.Амарбаяр нарын гомдолтой, хуульч өмгөөлөгч С.Батболд, Б.Нармандах нарт холбогдох, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Хуульч, өмгөөлөгч Б.Нармандах, С.Батболд нарт холбогдох маргааны тухай” 27 дугаар тогтоолыг Б.Нармандахын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

2. “Хотгоршанага” ХХК-ийн төлөөлөгч Ким Тэ Ху, иргэн Э.Мөнхтуяа, Ч.Мөнгөнцэцэг нарын гомдолтой, Хуульч, өмгөөлөгч Г.Баттогтоход холбогдох, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Хуульч, өмгөөлөгч Г.Баттогтоход холбогдох маргааны тухай” 23 дугаар тогтоолыг хуульч, өмгөөлөгч Г.Баттогтохын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

3. “Аурум металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2019/0024 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

4. “Содмонгол групп” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

10.30 цагаас

5. Г.Салтанатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисст холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 110/ШЗ2019/0438 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

6. “Өү Энд Би Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/754 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Констракшн коммершл инвестмэнт” ББСБ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

7. У.Цогтбаатарын нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

8. “Гулзатын санаачлага” ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0640 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

13.30 цагаас

9. Ж.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/8736 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

10. “Тисс монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Батжаргал, Ц.Базарсүрэн, Х.Нансалмаа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0771 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхмжлэгчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

11. “Ирмүүний өвөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хэргийн оролцогчийг зөвтгөх тухай” 128/ШЗ2019/9154, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хүлээн авч, үлдсэнийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/9155 дугаар захирамжуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон гуравдагч этгээд “Алтан бараа” СӨХ-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

12. Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны прокурор М.Нямжавын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Энхцэцэгт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0821 дүгээр шийдвэртэй зөрчлийн хэргийг прокурор М.Нямжавын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

15.30 цагаас

13. Х.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 128/ШЗ2019/9105 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Элитконстракшн” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

14. “Алтай трест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Сангийн яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/9254 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн