Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан зарлалаа

Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан зарлалаа

2019-12-13   |   Админ   |   120   |  

 

Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан зарлалаа

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН АНХНЫ ДАРГА, ГАВЪЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ГАЛДАНГИЙН СОВДЫН НЭРЭМЖИТ

ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид өгүүлэл гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.

Зохион байгуулагч байгууллага:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн
  • Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төв
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль

 

ШАГНАЛЫН САН: Шалгарсан 1 өгүүлэлд:

  • Шалгаруулалтад ирүүлсэн өгүүллээс шүүгчдийн нэгдсэн дүнгээр нэг шилдэг өгүүлэл шалгаруулна.
  • Шалгарсан шилдэг өгүүлэлд өргөмжлөл, мөнгөн шагнал, хамтран зохион байгуулж буй байгууллагуудын эрхлэн гаргасан бүтээл (сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ном, сэтгүүл).

Хугацаа:

Шалгаруулалтад ирүүлэх өгүүллийг 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.

Шалгаруулалтад ирүүлэх өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

1 Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл дараах бүтэцтэй байна.

·Өгүүллийн нэр;

·Зохиогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, эрдмийн зэрэг, цол;

·Өгүүллийн хураангуй; (50 үгэнд багтсан байна);

·Түлхүүр үг (англи хэлээр, 10 үгэнд багтсан байна);

·Оршил;

·Өгүүллийн үндсэн хэсэг;

·Дүгнэлт, санал;

·Эх сурвалжийн жагсаалт.

2 Өгүүллийн хэмжээ 12-аас 18 (хавсралтыг оролцуулан) нүүрэнд багтаасан байна.

3 Өгүүллийг цахим хэлбэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн turbold@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ.

4 Өгүүллийг зохиогч нь нэг буюу хэд хэдэн иргэн байж болно.

5 Хууль зүйн ач холбогдолтой тулгамдсан асуудал, сэдэв хөндсөн байна.

6 Зохиогчийн эрхийн талаарх хууль тогтоомж, судалгааны ёс зүйг баримталсан байна.

7 Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл (гадаад, дотоод)-д шалгаруулах оны өмнө жилд (2019 онд) нийтлэгдсэн байх.

8 Оролцогч нь өгүүлэл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлээс 1 хувийг ирүүлнэ.

9 Өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг илтгэлийн эмхтгэл болон сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлүүлсэн бол тооцохгүй.

Шилдэг өгүүлэл шалгаруулах шалгуур үзүүлэлт:

  • Шинжлэх ухааны ач холбогдол;
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;
  • Судалгааны арга зүйн түвшин;
  • Онол, практикийн ач холбогдол;
  • Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх;
  • Эрдэм шинжилгээний бичлэг, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байх.

 

Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийнХууль зүйн судалгааны төвийн

11-315734 болон 99242775 утаснаас лавлана уу.