Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцана уу

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцана уу

2019-11-29   |   Админ   |   130   |  

Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан юм.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://www.legalinfo.mn/ цахим санд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нийтлэгджээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй энд дарж  танилцана уу.