Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа" шторк хүлээн авч үзнэ үү

"Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа" шторк хүлээн авч үзнэ үү

2019-11-28   |   Админ   |   485   |  

Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн жилд зориулан тус шүүхийн Тамгын газраас "ХҮРТЭЭМЖТЭЙ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г иргэн бүрт хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ удаад "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны талаарх 2 дахь шторкоо дохионы хэлмэрчтэйгээр хүргэж байгааг хүлээн авна уу.