Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-11-14

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-11-14

2019-11-08   |   Админ   |   109   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/7739 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

2. “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 128/ШЗ2019/7777 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

3. “Нөхөд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0500 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

4.  “Эф Пи Эм Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

10.30 цагаас

5. Н.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/7687 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

6. Wang Yueli /Ван Юүели/-ийн гомдолтой, Буянт ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Алигирмаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 ооны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: Шүүгч Ц.Сайхантуяа

7. “Эм Эм Жи капитал” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Ганхуягт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0575 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

8. Г.Мягмарын гомдолтой, Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цэцэгдэлгэрт холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

13.30 цагаас

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/7769 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Д.Дариймаагийн гомдлоор

Илтгэгч шүүгч: Шүүгч Ц.Сайхантуяа

10. “Вюрт монголиа” ХХК-ийн гомдолтой, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0614 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

11. “Эрмүүн миж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

12. “Гулзатын санаачлага” ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

15.30 цагаас

13. Н.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/7715 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

14. Ч.Отгонбатын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0312 дугаар магадлалтай захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

15. “Төрийн банк” ХХК-ийн Цайз тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Баярмаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0523 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

16. “Өү энд Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Болдбаатар, А.Түмэнжаргал нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0509 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн