Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-11-12

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-11-12

2019-11-08   |   Админ   |   86   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мягмар гараг

08.30 цагаас

1. “Эх голомтын илч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” 128/ШЗ2019/7533 дугаар захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

2. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0690 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

3. Н.Элбэгмаагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2019/0023 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

4. “Интернэйшнл СОС монголиа лимитед” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Отгонбаяр, Л.Нарантуяа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0595 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

10.00 цагаас

5. “Зэсэнтал” ХХК, “Ногоонхана” ХХК нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

10.30 цагаас

6. Г.Адъяасүрэн нарын 12 иргэний нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/7684 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

13.30 цагаас

7. “Капиталбанк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Бишрэлтхолдинг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.Ариунболдын нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 221/ШТ2019/0640 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

8. Д.Энхдэлгэрийн нэхэмжлэлтэй, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Хот байгуулалт, хөгжлийн газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/7320 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

9. “Вантрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШТ2019/0114 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

10. “Ай Би Эс Австри Жи Эм Би Эйч” ХХК–ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, тус яамны “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0663 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

11. “ПГЖМ” ХХК, “Жасыл бах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0054 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

15.30 цагаас

12.  “Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул, уурхайн хяналтын газрын дарга Н.Батабаяр, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Сансардарьмаа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/7752 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн