Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

2019-11-04   |   Админ   |   136   |  

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 77 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 94 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-тай http://192.168.99.171/san/hr/table3_full/96 холбоосоор танилцана уу.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс