Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-21   |   Админ   |   174   |  

Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу“ Шүүхийн шийдвэр бичих аргачлал ” сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгууллаа.