Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-10-17

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-10-17

2019-10-17   |   Админ   |   92   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. “Андерграунд голд майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 125/ШЗ2019/0201 дүгээр захирамжийг хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

2. “Интернэшнл тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0481 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

3. “Лүнчин” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчид холбогдох, Хөвсгөл аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0019 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.

10.30 цагаас

5. “Хурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/6854 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. Ц.Нэргүйбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.Саранцэцэг, улсын байцаагч, ахлах аудитор А.Буяндэлгэр, улсын байцаагч, дотоод аудитор Э.Мөнх-Эрдэнэ, Д.Булганбат, Н.Нямсүрэн нарт тус тус холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай”  109/ШЗ2019/0225 дугаар захирамжийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Батболдын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батболдын гомдлыг хангахгүй орхисон.

7. “Төрийн банк” ХХК-ийн Цайз тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Баярмаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0523 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.

8. Д.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

9. “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0418 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

10. “Ашид арвин буян” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 128/ШЗ2019/7172 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

11. “Жи Пи Эф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 117/ШЗ2019/0137 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

    

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн