Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-10-03

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-10-03

2019-09-27   |   Админ   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/6488 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Г.Алтанцэцэгийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

2. Л.Жаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/6487 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын гомдлоор

Илтгэгч: Ц.Сайхантуяа

3. “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0418 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

4. Б.Батбаярын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

10.30 цагаас

5. Л.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 182 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

6. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянгад холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ц.Сайхантуяа

7. “МБРИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

8. Ц.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Саранцэцэг, улсын байцаагч Б.Мөнх-Эрдэнэ, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад тус тус холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0009 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Саранцэцэг, Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Махгалсүрэн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

13.30 цагаас

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татггалзах тухай” 128/ШЗ2019/6506 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ц.Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзулын гомдлоор 

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/6396 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Т.Номин-Эрдэнийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

 11 С.Ган-Очирын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

12. Г.Сарангэрэл, С.Тэмүүлэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0455 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, Г.Хан-Уул нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

15.30 цагаас

13. “Вантрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШТ2019/0096 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Майдригийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхжаргал

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн