2019-09-26 | Админ | 97 | Tweet
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. Нийлслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5981 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсүлдийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсүлдийн гомдлыг хангасан.
2. “Найнги” ХХК-ийн гомдолтой, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 116/ШШ2019/0027 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.
3. А.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, тус газрын удирдлагын хэлтсийн даргад тус тус холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
4. С.Ган-Очирын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.
10.30 цагаас
5. Д.Очирбатын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШТ2019/0094 дүгээр тогтоолыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гомдлыг хангахгүй орхисон.
6. Б.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, гуравдагч этгээдээр оролцуулах тухай” 128/ШЗ2019/5997 дугаар захирамжийг хүсэлт гаргагч “Монгол тэмүүлэлийн эцэг, эхчүүд” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Мөнх-Алдар, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч “Монгол тэмүүлэлийн эцэг, эхчүүд” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Мөнх-Алдар, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа нарын гомдлыг хангахгүй орхисон.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/6231 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Ай капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч “Ай капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
8. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “ЭДС” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “ЭДС” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
9. Э.Жаргал-Эрдэнэ, “Бат богд хайрхан тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/5865 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Бат богд хайрхан тур” ХХК-ийн төлөөлөгч Ч.Халиунбатын гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Бат богд хайрхан тур” ХХК-ийн төлөөлөгч Ч.Халиунбатын гомдлыг хангасан.
13.30 цагаас
10. “Нөхөрлөлзам” хоршооны нэхэмжлэлтэй, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/6211 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
11. “Саммитмедикал сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/6362 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал:
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсийн гомдлыг хангахгүй орхисон.
12. Т.Цэрэнбадралын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/6309 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.
13. “Эрдэнэставан толгой” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн