Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-09-12

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-09-12

2019-09-12   |   Админ   |   63   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Д.Буянхүү, М.Ганзориг нарын гомдолтой, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэлд холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэлд сахилгын шийтгэл оногдуулах тухай” 26 дугаар магадлалыг шүүгч Д.Сарангэрэлийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн ёс зүйн хорооны 26 дугаар магадлалыг хүчингүй болгосон.

2. М.Цэрэнбалжидын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

3. “Мобиком корпораци” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч О.Мөнхзулд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0463 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцсон.

4. Н.Ням-Осорын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Малчин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд “Малчин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

5. Х.Хайвын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 110/ШЗ2019/0273 дугаар захирамжийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. “Жи Ди Би Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0301 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцсон.

7. “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, тус газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0374 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

8. “М Си Эс Холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкинд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэнгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

9. Н.Даваадоржийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0298 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

10. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 115/ШЗ2019/0069 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Капиталбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбишийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч “Капиталбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гомдлыг хангасан.

11. “Ган-Илч” ХХК-ийн гомдолтой, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

12. “Элбэгдулаан” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Түшигбат, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Билгүүн, Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Энхмөнх нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0401 дүгээр шийдвэртэй зөрчлийн хэргийг гомдол гаргасан “Элбэгдулаан” ХХК-ийн захирал Б.Баямбацогтын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргасан “Элбэгдулаан” ХХК-ийн захирал Б.Баямбацогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13. “Сэрвэн-Уул” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Э.Жавхлан, Э.Билгүүн нарт холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120/ШШ2019/0012 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагч татварын улсын байцаагч Э.Жавхлангийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

15.30 цагаас

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5522 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнхандын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнхандын гомдлыг хангахгүй орхисон.

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/5362 дугаар захирамжийг хүсэлт гаргагч “Экоскүүл гарден” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч “Экоскүүл гарден” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарын гомдлыг хангахгүй орхисон.

16. “Ворлд вайн трейдинг” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Номин-Эрдэнэд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг гомдол гаргасан “Ворлд вайн трейдинг” ХХК-ийн захирал Ц.Түвшинбаярын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

17. “Ахниет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад тус тус холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханы давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханы давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн