Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-09-11

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-09-11

2019-09-07   |   Админ   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Лхагва гараг

08.30 цагаас

1. Д.Бурмаагийн гомдолтой, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, П.Золзаяа нарт холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр батлах тухай” 43 дугаар магадлалыг гомдол гаргагч Д.Бурмаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

2. Ц.Жамсранжавын гомдолтой, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбатад холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбатад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 34  дүгээр магадлалыг гомдол гаргагч Ц.Жамсранжавын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

3. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 175 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Д.Отгонзаяагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

4. Э.Батсүхийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0410 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярбатын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

10.30 цагаас

5. Г.Батсүх, Д.Туяа нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/5597 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Терратур” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

6. Ш.Алтанчимэгийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч И.Ариунболдод холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/441 дүгээр шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

7.  “Монголын Хүдэр хамгаалах сан” ТББ-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

8. “Гобитекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

13.30 цагаас

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5771 дүгээр захирамжийг нэхэмжлал гаргагч “Женко тур бюро” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

10. Ц.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0296 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

11. Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны прокурор М.Нямжавын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Энхцэцэгт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0469 дүгээр шийдвэртэй зөрчлийн хэргийг прокурор М.Нямжавын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

12. Ж.Оюун, Б.Цогзолмаа, И.Даваасүрэн, Н.Лхагвасүрэн, Я.Тамирхүү нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

15.30 цагаас

13. “Нексус зоне” ХХК болон нэр бүхий 9 компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороо, Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиралд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/5582 дугаар захирамжийг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, хариуцагч Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал нарын нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

14. “Жи Жи Эй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0364 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн