Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-09-05

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-09-05

2019-08-30   |   Админ   |   135   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Х.Хайвын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 110/ШЗ2019/0273 дугаар захирамжийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

2. “Өрхтийтрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0321 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Андууд” СӨХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

3. “Оуяашиёоу” ХХК нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5481 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан “Олон ихт баян” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Оюунбатын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

4. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бумбанямбууд холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2019/0010 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг гуравдагч этгээд Д.Болдбаатарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

10.30 цагаас

5. “Санчир-Ундрах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 128/ШЗ2019/5266 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

6. “Чулуун-Эрдэнэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШТ2019/5556 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

7. “Энхбодиз” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Билгүүн, Б.Мягмарцэрэн нарт холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагч татварын улсын байцаагч Э.Билгүүний давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

8. “Би Эс майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0369 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

9. “Селенасибирь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0338 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

13.30 цагаас

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/5598 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Ш.Алтангадасын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5756 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Д.Одгэрэлийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

12. Б.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал, Хайлааст 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0010 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

13. Н.Даваадоржийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0298 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

14. “Ойнбирж” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Лхам, Ш.Зулмөнх, П.Хаш-Эрдэнэ нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0449 дүгээр шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагч П.Хаш-Эрдэнийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

15.30 цагаас

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5604 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Алтайсайхан” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа нарын гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

16. “Жи Пи Эф” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Базарсүрэн нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0457 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтохын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

17. Ж.Энхтуяа, Р.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Ж.Энхтуяагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

18. “Женерал-Экспедишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0390 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

     

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн