Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЗӨВ ДАДАЛ ЗУРШИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЗӨВ ДАДАЛ ЗУРШИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-08-26   |   Админ   |   193   |  

     Иргэдийн хэрэглээний боловсролын төвийн сургагч багш М.Мөнхсайхан, менежер Э.Бэхбат нар 2019 оны 8 дугаар сарын 26-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, төрийн захиргааны албан хаагч нарт “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЗӨВ ДАДАЛ ЗУРШИЛ” сэдвээр сургалт зохион байгууллаа.