Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-08-23   |   Админ   |   203   |  

     2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт шүүхийн эмч, цагдаагийн албан хаагч нарыг оролцуулан шүүх хуралдааны явцад шүүгч болон хэргийн оролцогчдын бие муудах, аюулгүй байдалтай холбоотой асуудалд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга цагдаагийн албан хаагчид хэрхэн туслах талаар дадлага сургуулилт зохион байгууллаа.