Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-08-07

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-08-07

2019-08-02   |   Админ   |   115   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Лхагва гараг

08.30 цагаас

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 109 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Д.Алтантуяагийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

2. “Бах асыл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга, Сагсай сумын 2019 онд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгох Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0043 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Депутатын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

3. Б.Тойвгоогийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0011 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

4. Х.Бекболатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 110/ШЗ2019/0246 дугаар захирамжийг гуравдагч этгээд М.Талгатын гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

10.30 цагаас

5. “АПРО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 136 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

6. “Монгол улсын эрдмийн их сургууль” БСБ-ын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комисст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0341 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

7. “Мөнх ноён суварга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Отгонцэцэг, О.Давааням нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0322 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

8. Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

13.30 цагаас

9. “Голденсенд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 123/ШШ2019/0245 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

10. “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шинжээч, томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/4465 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Төмөрсүхийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

11. М.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/4916 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Дагиймаа нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

12. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 115/ШЗ2019/0060 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Туулайхүүгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн