Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-07-09

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-07-09

2019-07-09   |   Админ   |   105   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Мягмар гараг

08.30 цагаас

1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/2862 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисон.

2. “Шинэхэн групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэх тухай” 128/ШЗ2019/4167 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал: нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

3. Г.Ариунболдын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 112/ШЗ2019/0104 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

4. “Номинконстракшн” ХХК, “Ухаалаг эрчим хүч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/4162 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадоржийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

5. Б.Шүрэнчимэгийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасан.

10.30 цагаас

6. О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 121 дүгээр захирамжийг хүсэлт гаргагч Д.Баасандоржийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Д.Баасандоржийн гомдлыг хангахгүй орхисон.

7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/4325 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Т.Цэрэнбадралын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг хангахгүй орхисон.

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/4211 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ж.Ганхуягийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг хангасан.

9. “Талын тайгам констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 112/ШЗ2019/0100 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

10. “Өнгөт оюу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын тосны газрын, Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0263 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

12.00 цагаас

11. “Монголтелеиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

13.30 цагаас

12. “АГМ майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргад холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг хүлээн авахаас татгалзах тухай” 120/ШЗ2019/0080 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/4157 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Д.Алтантогосын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг хангахгүй орхисон.

            14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/4309 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Урансувдын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

15. “Элсэнцагаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга, тус сумын газрын даамалд холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 10 өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 113/ШЗ2019/0064 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

16. А.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

15.30 цагаас

17. “Капиталбанк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Бишрэлтхолдинг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.Ариунболдын нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

 

18. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд “Сентаррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

  Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

   Шүүх хуралдааны зар гаргасан:

  Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн