Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал боллоо

2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал боллоо

2019-07-02   |   Админ   |   140   |  

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн тамгын газрын нийтлэг журам”-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг 2019 оны 7 дугаар саырн 02-ны өдөр шүүхдээ танилцууллаа.

Уг тайланг Тамгын газрын дарга С.Энхтуул нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэл бүрээр дэлгэрэнгүй танилцуулж, цаашид анхаарч ажиллах чиглэлээр санал, хүсэлтээ солилцлоо.