Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-07-02

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-07-02

2019-07-02   |   Админ   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Мягмар гараг

08.30 цагаас

1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/2862 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 7 хоног хойшлуулав.

2. Б.Булганчимэгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/Ш32019/0128 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

 Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

3. “Чандмань” СӨХ, “Хос-Ирээдүй” СӨХ, “Оюунлаг сургууль” БСБ-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектурт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/Ш32019/3517, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2019/3547 дугаар захирамжуудыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар захирамжуудыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэв.

4. “Голденвинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль  орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0215 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Буяндэлгэрийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

5. “Паназигем” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Эрдэнийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон

11.00 цагаас

            6. “Эко алтан заамар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 хоног хойшлуулав.

13.30 цагаас

7. С.Жаргалын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: Хойшлуулав.

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.