Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

2019-06-26   |   Админ   |   104   |  

Шүүхийн ерөнхий зөвлөл "Захиргааны эрх зүйн сургалтын сургагч багшийг чадавхжуулах сургалт”-ыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран 2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалт өнөөдөр (2019.06.26) тус академийн байранд эхэлсэн юм.

Захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ
Захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Сургалтыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналын дагуу энэ удаагийн захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалтад тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч багшийг урьж 3 өдрийн сургалтыг явуулах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр ХБНГУ-д шүүгч нарт зориулсан сургалтыг туршлагатай энэ чиглэлийн дагнан мэргэшсэн шүүгчид удирдан явуулдаг тул энэ удаа ХБНГУ-ын Берлин муж улсын Нийгмийн шүүхийн шүүгч, Бранденбург муж улсын Хууль зүйн академийн багш, доктор Жессика Фогтийг урьж, сургагч багш нарын эрэлт хэрэгцээнд зориулсан агуулгыг хүргэхээр болсон нь захиргааны эрх зүйн сургагч багш нарыг чадавхжуулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах сургалтыг нээж хэлсэн үгэндээ Захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалтыг мэргэшсэн гадаадын экспертээр удирдан явуулах саналыг хүлээн авсан Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академи болон сургагч багш Жессика Фогтод Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон нийт сургагч багш нарын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ удаагийн сургалтын сэдэв, ач холбогдол, Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр болон энэ жил явагдах захиргааны эрх зүйн сургалтын бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл өгөв.

Энэ удаагийн сургалтаар сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх арга зүй, ХБНГУ-ын Захиргааны байгууллага, ХБНГУ-ын Захиргааны шүүх, Төрийн албаны маргаан, шүүгч болон төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал ба ХБНГУ-ын туршлага, Сонгуулийн маргаан, маргаан шийдвэрлэх журам ба ХБНГУ-ын туршлага зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, сургагч багшийг чадавхжуулах юм.

Сургалтад захиргааны эрх зүйн 19 сургагч багш оролцож байгаа бөгөөд сургалт 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

 ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН