Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-06-24

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-06-24

2019-06-24   |   Админ   |   73   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Даваа гараг

08.30 цагаас

1. “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар       

Даргалагч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. “Капиталбанк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Бишрэлтхолдинг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.Ариунболдын нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

10.30 цагаас

3. “Зүмбэр орд өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

            Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

13.30 цагаас

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3789 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Л.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэнгийн гомдлоор                             

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

5. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 117 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

6. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 118/ШЗ2019/0102 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Т.Пүрэвдорж, Д.Мөнхцэцэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагч нарын гомдлыг хангахгүй орхисон.

7. “Сонголонхайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 114/ШТ2019/0001 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан тул захирамжаар хойшлуулав.

8. С.Батжаргалын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0254 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

9. “Хүннүгийн говь” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарт холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0010 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн