Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-06-25

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-06-25

2019-06-21   |   Админ   |   121   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Мягмар гараг

08.30 цагаас

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 117/ШЗ2019/0064 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3787 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Батдэлгэрийн гомдоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

3. Д.Майдригийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

4. “Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станц” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0035 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Шинэбаярын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

10.30 цагаас

5. “Сансар-Интернет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3396 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

6. Ч.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

7. Т.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0194 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Ц.Оюунбилэг нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

13.30 цагаас

8. “Эко Алтан заамар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

9. А.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0156 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

10. Б.Уранчимэг, Д.Зориг нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

11. С.Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Мандала” СӨХ-ны давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

15.30 цагаас

12. “Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” ААТҮГ, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” ААТҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Давааням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, Л.Дашравдан нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

13. “Чойрхайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Отгонсүрэн, Б.Хурандаа нарт холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Б.Отгонсүрэн болон нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

14. “Эс Ти Эй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Отгонбаяр, Д.Сэлэнгэ нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0185 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн