Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-06-18

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-06-18

2019-06-14   |   Админ   |   83   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Мягмар гараг

08.30 цагаас

1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/2862 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

2. “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/3194 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүндэръяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбекын гомдлоор

Илтгэгч: Шүүгч  Э.Зоригбаатар

3. “Голденвинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль  орчин, аялал жуулчлалын яаманд   холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0215 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Буяндэлгэрийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

4. “Паназигем” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Эрдэнийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

10.30 цагаас

5. “Сансар-Интернет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3396 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

6. Г.Тулгаагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай” 64 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

7. Р.Антоны нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0256 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

8. Б.Уранчимэг, Д.Зориг нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

13.30 цагаас

9. Ч.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

10. “Хөхтугт” ХХК-ийн захирал Л.Амарсайханы нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127/ШШ2019/0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК-ийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

11. С.Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Мандала” СӨХ-ны давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн