Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-06-13

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-06-13

2019-06-13   |   Админ   |   95   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3188 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатарын гомдоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, нэхэмжлэл гаргагч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатарын гомдлыг хангахгүй орхисон.

2. “Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станц” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Амарсайханд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0030 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцсон.

3. “Хүннүгийн говь” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Э.Билгүүн нарт холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

4. “Шинжүү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Хишигбат, Б.Энхжаргал нарт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

5. “Горгаз” ХХК-ийн гомдолтой, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Отгонжаргалд холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

10.30 цагаас

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3454 дүгээр захирамжийг гомдол гаргагч “Ти Ай ложистик” ХХК-ийн захирал Д.Ганцэцэгийн гомдоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдол гаргагч “Ти Ай ложистик” ХХК-ийн гомдлыг хангасан.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3424 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Н.Цэрэнлхамын гомдоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Н.Цэрэнлхамын гомдлыг хангасан.

            8. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагийн гомдолтой, Төв аймгийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Нарантуяа, Г.Хатанбаатар нарт холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2018/0006 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагч татварын улсын байцаагч Н.Нарантуяагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

9. “Монтрак групп” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ, Б.Цэвэлмаа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10. “Металл-Индустриал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Бат-Очир, Г.Гүндэгмаа нарт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч “Металл-Индустриал” ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

11. “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар           

Даргалагч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.

            12. “Хөрх булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

13. Э.Пүрэвжавын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

14. Д.Батбаатарын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0257 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            15. Н.Баясгалан, Н.Энхтүвшин нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Ж.Буянжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

15.30 цагаас

16. Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх тухай” 121/ШЗ2019/0039/З дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

17. “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШТ2019/0057 дугаар тогтоолыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6. дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг буцаасан.

18. Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сонгуулийн хороонд тус тус холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны дарга, түүний өмгөөлөгч Э.Долгорсүрэн болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн