Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-05-30

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-05-30

2019-05-30   |   Админ   |   86   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Б.Пүрэв, Л.Энхтуяа нарын гомдолтой, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сосорбарам, Н.Баярхүү нарт холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сосорбарам, Н.Баярхүү нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 21 дүгээр магадлалыг шүүгч Б.Сосорбарам, Н.Баярхүү нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 21 дүгээр магадлалыг хүчингүй болгосон.

            2. Х.Болатбекийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, тус сумын Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2019/0005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

3. Д.Батбаатарын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0257 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

4. Ү.Мөнгөнзагасын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0217 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

10.30 цагаас

5. Х.Нямаагийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 43 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 120/ШЗ2019/0038 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригын гомдлыг хангасан.  

7. Ш.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 113/ШШ2019/0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

8. “Заг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0150 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болормаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

13.30 цагаас

9. Б.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3146 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3054 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, Ж.Мягмарсүрэн нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисон.

            11. “Монголын үндэсний бөхийн холбоо” НҮТТБ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Оюумаа, Л.Баатар, И.Мөнх-Амар нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШТ2019/0050 дугаар тогтоолыг нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

            12. Т.Баясахын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/2861 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоогийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоогийн гомдлыг хангасан.

15.30 цагаас

13. Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сонгуулийн хороонд тус тус холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны дарга, түүний өмгөөлөгч Э.Долгорсүрэн болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн