Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-05-29

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-05-29

2019-05-24   |   Админ   |   107   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Лхагва гараг

08.30 цагаас

1. Ц.Гансүхийн гомдолтой, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, тус шүүхийн шүүгч Г.Мөнхзул нарт холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай, шүүгч Г.Мөнхзулд сахилгын хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгох тухай” 13 дугаар магадлалыг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

2. О.Энхбаатарын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0190 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

3. Г.Зоригтын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0188 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

4. “Цээлсант агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2019/0007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

10.30 цагаас

5. “Каркас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ-т холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3044 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

6. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/2862 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

7. А.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0156 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

8. “Сансари” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

9. “М Си Эс кокакола” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0196 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

13.30 цагаас

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/2946 дугаар захирамжийг гомдол гаргагч “Өлзийнаран” ХХК-ийн захирал Ш.Дашнямын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

11. “Монголросцветмет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

12. “Ти энд Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0201 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

13. Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0161 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Д.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэнгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

15.30 цагаас

14. “Талын гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 128/ШЗ2019/3052 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Жанчивын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

15. Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга, Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Баянхонгор аймгийн Их богдын Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШШ2019/0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

16. “Тавантолгой транс” ХХК нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0166 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

17. “Бибор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүү хяналт, аудитын албанд холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батболд, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн