Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-05-23

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-05-23

2019-05-23   |   Админ   |   86   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Г.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/2878 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээд Я.Чойждаваа нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээд Я.Чойждаваа нарын гомдлыг хангасан.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/2914 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэл гаргагч “Масс-Инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагч “Масс-Инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

3. “МОНКОН констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0255 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батаа, Б.Хонгорзул нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батаа, Б.Хонгорзул нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. “Очиргэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0136 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатар, өмгөөлөгч М.Амарбаяр нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатар, өмгөөлөгч М.Амарбаяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

5. “Монголиан интернэт сервис провайдер аллианс” ГҮТББ, “Жемнэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа, холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/2828 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гомдлыг хангахгүй орхисон.

6. С.Дэлгэртөрийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Нотлох баримтаас хасах тухай” 74 дүгээр захирамжийг хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн гомдлыг хангасан.  

7. С.Гантогтохын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0111 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Б.Будын эрх залгамжлагч Б.Майцэцэг, С.Цэрэндашийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонцэцэг нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Б.Будын эрх залгамжлагч Б.Майцэцэг, С.Цэрэндашийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонцэцэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            8. Л.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 127/ШШ2019/0002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/2881 дүгээр захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргагч “Жеммүүн” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч “Жеммүүн” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангасан.  

            10. А.Амаржаргалын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/2813 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисон.

11. “Эс Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0171 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

12. “Монголмаск эрдэнэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

13. Б.Ядамсүрэн нарын 10 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/2825 дугаар захирамжийг нэхэмжлэгч С.Оюун, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгмаа нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Оюун, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгмаа нарын гомдлыг хангахгүй орхисон.

14. “Адмон принт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ус сувгийн удирдах газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/2693 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтуяагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

15. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Ганзоригт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/2696 дугаар захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасан. 

16. Х.Мөнхтуулын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсэгт холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

17. Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сонгуулийн хороонд тус тус холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны дарга, түүний өмгөөлөгч Э.Долгорсүрэн болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн