Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Хөгжлийн бэрхшээл ба тэгш оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулав

“Хөгжлийн бэрхшээл ба тэгш оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулав

2019-05-13   |   Админ   |   117   |  

     Тус шүүхийн тамгын газар Австрали Улсын Элчин сайдын яам, “Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ОРОЛЦОО” сэдэвт сургалтыг өнөөдөр Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зохион байгууллаа. Нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий уг сургалтад тус шүүхийн шүүгчдээс гадна  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хамрагдсан юм. Сургалтыг “Түгээмэл хөгжил” ТББ-ын сургагч багш Н.Тэмүүлэн, Г.Эрдэнэзул, Ц.Лхамжав нар удирдан явуулав. Сургалтыг бодит кейс дээр тулгуурлан харилцан ярилцах, багаар ажиллах зэргээр зохион байгуулсан нь илүү сонирхолтой болгож байлаа.