Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-05-15

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-05-15

2019-05-10   |   Админ   |   126   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Лхагва гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагад захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2019/1645 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Фиаблебиз” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

2. А.Баттүшигийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 126/ШШ2019/0009 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

3. М.Баянжаргалын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дэлгэрхаан сумын Засаг даргад тус тус холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2019/0003 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд О.Батсүхийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

10.30 цагаас

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/2697 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ч.Оюундуламын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

6. “Тав” ХК, Б.Дагвадорж нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/2753 дугаар захирамжийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзулын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

7. “Атмор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0178 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Азжаргалын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

8. Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга, Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Баянхонгор аймгийн Их богдын Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШШ2019/0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

9. “Бибор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүү хяналт, аудитын албанд холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109/ШШ2019/0002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батболд, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

13.30 цагаас

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/2718 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Эрэл” ХХК-ийн төлөөлөгч Э.Жаргалангийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

11. Ч.Баттунгалаг, Ц.Хүрэлбаатар, Г.Эрдэнэцогт нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0138 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

12. “Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-д холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0148 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

13. Г.Цогоогийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0141 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

15.30 цагаас

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/2776 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Бэрэнгрупп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

15. Б.Бямбажавын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай”  84 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюуны гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

16. “Эрдэнэтхүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Гэрэлт-Од, С.Базар нарт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 63 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

17. Ш.Чулуунчимэг, Ш.Уранчулуун, Т.Уранчимэг, С.Гарьд болон “Уран шүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0181 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал, Г.Тэгшжаргал, Д.Эрдэнэгэрэл нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

18. Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0161 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Д.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэнгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн