Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-04-23

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-04-23

2019-04-19   |   Админ   |   70   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Мягмар гараг

08.30 цагаас

1. Ц.Хонгорзулын гомдолтой, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаад холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаар магадлалтай сахилгын хэргийг шүүгч Э.Дулмаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

2. “Нейшнлпетро газ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0093 дугаар шийдвэртэй захиргааны хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

3. “Ирмүүний өвөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болормаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

10.30 цагаас

4. Б.Дайчинхүүгийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 128/ШЗ2019/2079 дүгээр захирамжийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Д.Наранбулаг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

5. А.Даримханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

6. “Магнай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

7. Б.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

13.30 цагаас

8. А.Өнөржаргалын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/2115 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

9. Б.Бахытгүлийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисст холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0012 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

10. “Хөх тэнгэр хөвсгөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Мөнхтулга, Ц.Ичинхорлоо нарт холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч татварын улсын байцаагч Г.Мөнхтулгын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

11. Х.Баярцогтын нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0070 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

15.30 цагаас

12. “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлэн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагад бүрдүүлбэр хангуулах тухай” 221/ШЗ2019/0579, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 221/ШЗ2019/0580 дугаар захирамжуудыг нэхэмжлэгч “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК-ийн захирал Д.Сүхээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

13. “Монголий Вояж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/2164 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

14. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/2224 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

  Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

   Шүүх хуралдааны зар гаргасан:

  Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн