Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-04-11

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-04-11

2019-04-05   |   Админ   |   92   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Ц.Хонгорзулын гомдолтой, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаад холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаар магадлалыг шүүгч Э.Дулмаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

2. С.Нармандахын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

3. Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0090 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, Б.Сонинбайгаль нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

10.30 цагаас

4. Ш.Чингэрэл, С.Лхагвасүрэн нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Орон сууц хувьчлах товчоонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/1924 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаярын гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

5. Иргэн Б.Мөнхмандахын гомдолтой, хуульч Д.Мөнхцэцэгт холбогдох, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолыг эс зөвшөөрч хуульч Д.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

6. “Галтууд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажил”-ын тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох, аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 120/ШШ2019/0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

13.30 цагаас

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/1979 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Оюу толгой” ХХК-ийн өмгөөлөгч Н.Цогтын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

8. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 49 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч М.Буяндэлгэрийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

 

9. А.Даримханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

10. Ц.Бямба-Очирын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0058 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

15.30 цагаас

11. Д.Батдоржийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 58 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Дамдингийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

12. П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд А.Чимгээ, гуравдагч этгээд М.Очирбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, гуравдагч этгээд Н.Цогмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

    

  Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн