Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-03-20

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-03-20

2019-03-15   |   Админ   |   70   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Лхагва гараг

08.30 цагаас

1. Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолыг гомдол гаргагч Б.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор                                                    

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

2. Ч.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0003 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

3. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясахын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албаны даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0858 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

4. “Цагаан алтан хүнс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШШ2019/0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

10.30 цагаас

5. “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 221/ШЗ2019/0397 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхээгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

6. “Көпкөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0805 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

7. Г.Хандмаагийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0065 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

8. “Одод” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0844 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Даваасүрэнгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

13.30 цагаас

9. “Өрхтий трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/1229 дүгээр захирамжийг гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн өмгөөлөгч Б.Баатарсайханы гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

10. “Эх дэлхий шинтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0022 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

11. “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0837 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мяндасмаа, Б.Байгалмаа нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

12. “Ихэр нева” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

15.30 цагаас

13. “Кумурунг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШШ2018/1339 дүгээр захирамжийг хүсэлт гаргасан “Төгс гүрэн” ХХК-ийн захирал Д.Болдын гомдлоор   

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/1441 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

15. “Шарга бүүдэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн