Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Шүүхийн сургалтын каталоги - 2019” хэвлэгдлээ

“Шүүхийн сургалтын каталоги - 2019” хэвлэгдлээ

2019-03-12   |   Админ   |   216   |  

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 онд зохион байгуулах шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын цогц мэдээллийг хүргэх "Шүүхийн сургалтын каталоги-2019”-ийг бэлтгэн, толилуулж байна.

Шүүхийн сургалтын каталоги нь Та бүхэнд суралцах хэрэгцээ, зорилгоо тодорхойлох, оролцох сургалтаа оновчтой сонгоход хөтөч болно гэж найдаж байна.