Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-03-14

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-03-14

2019-03-07   |   Админ   |   113   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/1333 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн А.Эрдэнэсайханы гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

2. М.Алтынханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Санхүү сохицуулалтын хэлтсийн мэргэжилтэнд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 110/ШЗ2019/0051 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор  

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал           

3. Х.Хайвын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0079 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

4. Т.Ууганжаргалын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

5. А.Баасанхүү нарын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2019/0001 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

10.30 цагаас

6. “Ней Монгу Жишөн нөнюуань” ХХК, “Жи Шэн Энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 122/ШЗ2019/0006 дугаар захирамж, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” 122/ШЗ2019/0010 дугаар захирамжуудыг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/1252 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгаригийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

8. “Жэй Эн моторс тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагваханд, гуравдагч этгээд “Батсарай” ХХК-ийн захирал Л.Баяндалай нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

9. “Kеи Ти Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Газрын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0838 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

10. “ЕТОС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Туул нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0771 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

13.30 цагаас

11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/1280 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

12. “Натурал текстайл групп” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Цэцгээгийн гомдолтой, өмгөөлөгч М.Ганзоригт холбогдох, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Гишүүний захирамжийг хянасан тухай” 01 дүгээр маргаан шийдвэрлэсэн бүрэлдхүүний тогтоолыг өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

13. “Буйрнуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

14. “Буйрнуур халх гол нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

15. О.Байгалын нэхэмжлэлтэй,Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  6 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

15.30 цагаас

 

16. М.Ариунтулгын гомдолтой, өмгөөлөгч Э.Мөнхдаваад холбогдох, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хуульч Э.Мөнхдаваад холбогдох маргааны тухай” 41 дүгээр тогтоолыг гомдол гаргагч М.Ариунтулгын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

17. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0020 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

18. Г.Давхарбаярын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын орлогч, Төрийн албаны зөвлөлийн Баян-өлгий аймаг дахь салбар зөвлөлийн даргад тус тус холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

19. “Гэрэлтэх бүртгэл аудит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  120/ШШ2018/0022 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирболд нарын давж заалдах  гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

20. Ц.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн тээврийн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, гуравдагч этгээд М.Мөнхбаярын нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн