Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хууль зүйн доктор Ц.Цогт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү?” сэдвээр лекц уншлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2014 оноос анх "ЭРХ ЗҮЙ БА ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд магистр, докторын зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны сэдвийн хүрээнд тодорхой сэдвээр олон нийт, хуульч, судлаачдад хандсан цуврал лекцийг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

2017 оноос эхлэн Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны зорилгоор докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан судалгааны ажлыг эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, судалгааны сэдвийг олон нийт, оюутан залуучууд, багш, судлаач, хуульчдад хүргэж нийтийн хүртээл болгох зорилгоо ДОКТОРУУДЫН ЦУВРАЛ лекцийг зохион байгуулж байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг

МУИС-ийн ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган

Японы ЭСЯ-ны орлогч Кикүчи Минорү

Энэ удаагийн 2018 оны анхны докторын цуврал лекцийн хүндэт зочноор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү?” сэдвээр лекц уншлаа. Лекцийг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, МУИС-ын ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган, Японы ЭСЯ-ны орлогч Кикүчи Минорү,  нар мэндчилгээ дэвшүүллээ. Илтгэлийн танилцуулгыг Нагояагийн их сургуулийн профессор Ичихаши Кацүяа хийснээр энэ удаагийн лекц эхэлсэн юм.

Нагояагийн их сургуулийн профессор Ичихаши Кацүяа

Хууль зүйн ухааны доктор Ц.Цогт

Манай улсад хамгийн сүүлд үүсэж хөгжсөн захиргааны хэргийн шүүхийн талаарх судалгаа эрдэм шинжилгээний ажлууд дутагдаж буй энэ үед Шүүх эрх мэдэл тэр тусмаа захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар бодитой судалгааг танилцуулж, олон нийтийн хүртээл болгосон нь тус лекцийн онцлог байв. Докторуудын цуврал лекцийн зочин Ц.Цогт өөрийн лекцээ тавьж дууссаны дараа ШУА-ийн тэргүүлэгч гишүүн С. Нарангэрэл,  МУИС-ийн ХЗС-ийн профессор П. Одгэрэл , Улсын Дээд Шүүхийн шүүгч Д. Мөнхтуяа, НИС-ийн Хуулийн Сургуулийн профессор Ичихаши Кацүяа нар шүүмж хэллээ.

 

ШУА-ийн тэргүүлэгч гишүүн С. Нарангэрэл

НИС-ийн Хуулийн Сургуулийн профессор Ичихаши Кацүяа

МУИС-ийн ХЗС-ийн профессор П. Одгэрэл 

Улсын Дээд Шүүхийн шүүгч Д. Мөнхтуяа

 

Энэ удаагийн лекцинд Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгчид, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Улсын дээд шүүхийн шүүгчид, захиргааны эрх зүйн судлаач эрдэмтэн, багш, хуульч, өмгөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.

 

 

 

 


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook