Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“55” НАСАНД ХҮРСЭН ШҮҮГЧ ӨӨРӨӨ ХҮСВЭЛ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОЖ БОЛНО

      Улсын Их Хурлаас 2012 онд баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д "Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно.”, 24.7-д "Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” гэж заасан.

    Гэтэл Нийгмийн даатгалын байгууллагаас "1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэйгэсэн заалттайШүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсэг зөрчилдөж уялдахгүй байна” гэдэг үндэслэлээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалт хэрэгжихгүй, шүүгчдийн тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдөж байсан юм. Шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан хуульч Ц.Батмөнх энэ шалтгаанаар тэтгэврээ тогтоолгож чадаагүйн улмаас захиргааны хэргийн шүүхэд хандаж, хяналтын шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарчээ.

    Ц.Батмөнхийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 229 дүгээр тогтоолд "...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан "...60 нас хүрсэн бол” гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд "өөр байж болох”-оор заасан, даатгуулагч "өөрөө хүссэн” тохиолдолд "50 нас”, "55 нас”-наас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн "өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох” эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар "хориглогдсон” гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм. Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан "...шүүх хуулийн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна гэж үзлээ” хэмээн шийдвэрлэжээ.

    Эрх зүйн маргааныгэцэслэн шийдвэрлэдэг Улсын дээд шүүх шийдвэртээ "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг процессын шинжтэй хууль бөгөөд шүүгчийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан материаллаг хууль болох Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэнд олгогдсон эрхийг процессийн хуулиар үгүйсгэх боломжгүй” гэж тайлбарласан байх тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тавин таваннасанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгохэрх нээгдлээ.


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook