Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ТУРШЛАГА СУДАЛЛАА

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ханнс-Зайделийн сантай хамтран Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны хэргийн шүүх, төр захиргааны байгууллагуудын туршлагыг судлахаар тус шүүхийн шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү, С.Мөнхжаргал, Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нар 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 21-ний өдрүүдэд тус улсад айлчлав.

 

     Айлчлалын хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Заксен Муж Улсын Уул уурхайн ерөнхий газар, Бавари Муж Улсын Захиргааны хэргийн дээд шүүх, Холбооны Захиргааны хэргийн дээд шүүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Патент, брэндийн газар, Мюнхен Мужийн захиргаа, ажлын алба, Мюнхен дэх Бавари Муж Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Бавари муж Улсын Дотоод хэрэг, барилга, зам тээврийн яам зэрэг төрийн байгууллагаар зочлон айлчлалын хөтөлбөрт тусгагдсан сэдвүүдээр ярилцлага зохион байгуулж, туршлага судаллаа. Айлчлалын төгсгөлд Ханнс-Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга доктор Сузанне Лютер шүүгчдыг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook