Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Захиргааны албан хаагчдаас мэргэшлийн шалгалт авав.

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан "Шүүхийн захиргааны албан хаагчийн мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох” аргачлалын дагуу Шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү, тамгын газрын дарга Д.Энхбаатар, мэргэжилтэн З.Жадамба нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын албан хаагчдаас 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус мэргэшлийн шалтгалт авах ажлыг зохион байгуулав.

  

Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Файсбүүк