Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Батбаатар томилогдлоо

       Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгч Д.Батбаатар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа тус шүүхийн шүүгчээр тус тус томилогдлоо.

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Энхбаатар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн 147 дугаар зарлигыг тус шүүхийн шүүгчид болон тамгын газрын албан хаагчдад уншиж танилцуулан ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Сайхантуяа нарт дурсгалын зүйл гардуулж, баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

       Мөн ерөнхий шүүгч Д.Батбаатар хамт олондоо хандаж үг хэлж, ажлын амжилт хүслээ.


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook