Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН СОНГУУЛИЙН ТҮР ХОРООНЫ ХУУЛИЙН ШИНЖЭЭЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА.

       Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Ардчилсан институци, хүний эрхийн газрын Сонгуулийг ажиглах түр хорооны хуулийн шинжээч Марианна Скопа, түүний туслах Э.Цэнгэл нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр хүлээн авч уулзан Монгол Улсын сонгуулийн эрх зүйн тогтолцоо, сонгуулийн маргааны харьяалал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх сонгуулийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар товч мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook