Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан нэгдсэн сургалт”-ыг зохион байгууллаа.

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газартай хамтран "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан нэгдсэн сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалт Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны "Нээлттэй танхим”-д болсон юм. Уг сургалтыг тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттогтох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Одмаа, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Ганхүү нар хөтлөн явууллаа.

     Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн мэдлэгт зориулсан уг сургалтаар Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт хөлс олгох журам, нөлөөллийн мэдүүлэг, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн програм” болон шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.Сургалтын үеэр иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун шүүх хуралдаанд оролцсон талаарх сэтгэгдэл, түүний ач холбогдолын талаар өөрийн туршалгаасаа хуваалцаж, иргэдийн төлөөлөгчдийг шүүх хуралдаанд идэвхитэй оролцохыг уриалсан юм.

     Энэхүү сургалтыг хийснээр шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, иргэдийг итгэлийг хүлээсэн хариуцлагатай шүүхийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймд цаашид шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан нэгдсэн сургалтыг дүүрэг, хороо тус бүрт хийхээр төлөвлөж байна.

Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook