Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Иргэний нийгмийн эвслийн ажилтнууд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

"Бүх нийтийн боловсролын төлөө! иргэний нийгмийн үндэсний эвсэл” НҮТББ-аас өөрийн ажилтнуудаа чадавхижуулах хөтөлбөрийн хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцуулав.

Тус төрийн бус байгууллагын ажилтнуудад мэргэжилтэн З.Жадамба, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн, зохион байгуулагч Б.Түвшинжаргал, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан шүүгчийн туслах Ө.Золбоо нар шүүхийн үйл ажиллагааны онцлог, 2016 оны захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүн мэдээ болон иргэд олон нийтэд үйлчлэх нээлттэй танхимын үйл ажиллагааг танилцуулж, иргэд төрийн бус байгууллагатай хамтран ажиллах хэлбэр зэрэг асуудлаар санал солилцлоо.

Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook