"Нээлттэй шүүх" танхим

Онлайн туслах

Та дээрх зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай шууд холбогдон асууж тодруулах зүйлээ лавлана уу.

Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны

01-р сарын 21-ний өдрийн 04 тоот

тушаалын хавсралт

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН НЯРАВЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

“А” Нийтлэг үндэслэл

 

Байгууллагын нэр:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

Нэгжийн нэр

Шүүхийн тамгын газар

Ажлын байрны нэр

Ангилал

Зэрэглэл

Цалингийн шатлал

Нярав

Төрийн албаны тухай хуулийн 5.1.4, Төрийн үйлчилгээний албан тушаал

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны 08-р тогтоол   ТҮ-5

Тамгын хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тушаалаар               ТҮ-5       1-5 шатлал  

Шууд харъяалагдах ажлын байр         /албан тушаал/

Тамгын газрын дарга,

Ерөнхий ня-бо

Шууд харъяалах ажлын байр      

/албан тушаал/

 

Байхгүй

Ажлын байрны

зорилго

Шүүн таслах ажиллагааг хэвийн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах

Ажлын байрны үндсэн зорилт

Шүүгч болон Тамгын газрын захиргааны албан хаагчдын эд хөрөнгө бусад холбогдох материалыг тасралтгүй хангах, байгууллагын эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх.

         

 

“Б” Ажлын байрны гол үйл ажиллагааны стратеги, бүтэц

Гол үйл ажиллагаа

-Шүүх, шүүгч, албан хаагчдыг эд хөрөнгө болон бусад холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, шүүхийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэлийг зохих хууль тогтоомж, журмын дагуу хангах, санхүүгийн албаны үйл ажиллагааны стандарт, нягтлан бодох бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах.

-Шүүхийн бүх өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах.

-Хөрөнгө хариуцагчдын хариуцаж байгаа шүүгч, ажилтнуудын бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн маягтын дагуу хөтлөх.

-Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн анхан шатны бүртгэлийг тухай бүр хөтөлж, тайланг улирал бүрийн дараа сарын 05-ны дотор гаргах.

- Мөнгөн гүйлгээний орлого, зарлагын тайланг Тамгын хэлтсийн дарга, нягтлан бодогч нарт сар бүрийн эцэст гаргаж өгөх.

Байгууллагуудтай байгуулсан гэрээнд хяналт тавьж хадгалах

-Бичиг хэрэг, цэвэрлэгээ үйлчилгээний шаардагдах материалыг сар бүрийн эхэнд хуваарийн дагуу олгох ажлыг хариуцах.

-Агуулахын бүртгэлийг хөтөлж, агуулахаас бараа материал болон үндсэн хөрөнгийг зохих журмын дагуу гаргах.

үүхэд ашиглагдаж байгаа хувилагч машин /канон/, принтерийн хорыг цэнэглэж, шинээр олгох, тусгай бүртгэл хөтлөх.

-Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хагас, бүтэн жилийн тооллогын дүнг нэгтгэж гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооцоог гаргах.

-Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх.

-Шүүгч, ажилтнуудад эзэмшүүлэхээр өгсөн эд хөрөнгө, компьютер, бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг картаар хүлээлгэн өгч, гэрээ байгуулах.

үүхэд цэвэрлэгээний материалыг тухай бүрт нь олгох, нөөцлөх, шаардлагатай үед материал бэлтгэх, захиалах, авсан материал бүрт баримт гаргуулж орлогод авч байх.

-Нягтлан бодох бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх.

  1. o-Хагас, бүтэн жилд хийсэн ажлын тайланг бичих үнэлүүлэх дүгнүүлэх

-Бусад асуудал.

 

Харилцах объект /хүрээ, уялдаа холбоо/

а)Байгууллагын дотор

б)Гадна талд

Тус шүүхийн Ерөнхий шүүгч,

Тамгын газрын дарга, нягтлан бодогч

бусад холбогдох байгууллага

Ажлын эцсийн үр дүнгийн талаар няравын хүлээх хариуцлага

Хууль, дотоод журам, бусад дүрэм журамд заасныг баримтлана.

 

“В” Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл

 

Ерөнхий шаардлага

Боловсрол

Дээд, тусгай дунд ,

Мэргэжил

Санхүүч, нягтлан бодогч, бусад

Туршлага

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Гадаад хэл, компьютерийн зохих мэдлэгтэй байх

Тусгай шаардлага

-

 

Ажлын байрны нөөц хэрэгсэл

Цалингийн сүлжээ

Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын

9 дүгээр хавсралт ТҮ-5

Эд хөрөнгө

Дотоод сүлжээнд холбогдсон компьютер, утас, бусад техник төхөөрөмж, холбогдох ном, сэтгүүл, гарын авлага

Бусад

 

Ажлын байрны нөхцөл

-Хэвийн

- Шаардлагатай үед илүү цагаар ажиллах

-шүүхийн байгууллагын онцлогыг харгалзан нэмэлт үүргийг тухай бүр гүйцэтгэх

Ажлын байрны тодорхойлолт гаргасан

Зөвшөөрсөн

Ажлын байрны тодорхойлолтыг гаргахад үндэслэсэн эрх зүйн баримтууд

Он, сар, өдөр

Эрх бүхий албан тушаалтан

-Монгол улсын Шүүхийн тухай

-Шүүхийн захиргааны тухай

-Төсвийн тухай

-Нягтлан бодох бүртгэлийн тухай

-Төрийн албаны тухай

-Хөдөлмөрийн тухай болон

бусад хуулиар

 

2014 оны 01 дүгээр сарын 21ий өдөр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга      

А.Насандэлгэр              

 

Цахим сан

Анхан шатны шүүхүүдэд

Шударга ёсны тунхаг

Youtube channel

888888888888888888ttttttttttttttttttt

Та манай шүүхийн талаар видео мэдээллийг энд дарж авна уу

Facebook

Манай хуудсанд зочлоорой.

Twitter

Twitter-т биднийг дагаарай.

Mozilla Firefox

Манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу!

Зургийн цомог

Хайх

Сайтын хандалт

Өнөөдөр
Долоо хоногт
Энэ сард
Нийт
188
3776
21418
434515